Олон улсын эрдэмтдийн баг дэлхийн дулаарлын улмаас хүний эрүүл мэндэд хортой мөөгөнцөр дэлгэрч байгааг тогтоожээ.
Агаарын температур нэмэгдэхэд өвчин үүсгэгч мөөгөнцрүүд хүний бие организмын нөхцөлд дасан зохицох, шинэ орон зайг эзэмших чадварыг нь нэмэгдүүлж, үхлийн аюултай халдвар дэгдэх эрсдэлийг бий болгож байгааг The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа харуулжээ. Судалгаанаас үзвэл, уур амьсгалын өөрчлөлт шинэ төрлийн өвчин үүсгэгчдийг бий болоход хүргээд зогсохгүй шинжлэх ухаанд танигдсан мөөгөнцрүүдийн хүний биеийн температурт амьдрах чадварыг нь нэмэгдүүлж байна.
Дэлхийн дулаарал болон цаг агаарын аюултай үзэгдлүүд мөөгөнцрийн үрэнцрийг холын зайнд тээвэрлэж, өмнө нь тэдний амьдрах орчинд тооцогддоггүй байсан газар нутагт тархахад хүргэж байгааг эрдэмтэд анхааруулжээ. Ялангуяа, өндөр чийгшил, халуун ээлжилдэг бүс нутгууд илүү өртөмхий байна. Тухайлбал, 2100 он гэхэд АНУ-ын баруун хэсэгт хүнд хэлбэрийн “хөндий халууралт” халдварын голомт хоёр дахин нэмэгдэж болзошгүй байна.
Мөөгөнцөрт халдвар нь жил бүр 2.5 сая орчим хүний амийг авч оддог бөгөөд цаашид нас баралт нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн өмнө нь ховорт тооцогддог байсан мөөгөнцөрт өвчинд дархлаа султай, жишээ нь хорт хавдар эсвэл эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс ихээр өртөх болсон нь эрдэмтдийг түгшээж байна.
Сэтгэгдэл ( 0 )