Энэтхэгт “ХАР МӨӨГӨНЦӨР” халдвар авсан хүний тоо 40 мянгыг давжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Энэтхэгт мукормикоз буюу “Хар мөөгөнцөр” гэгддэг халдвар авсан хүний тоо 40.8 мянгад хүрснээс гурван мянга гаруй өвчтөн хорвоог орхиод байна гэж Энэтхэгийн Эрүүл мэндийн сайд Харш Вардхан мэдэгджээ

Мөөгөнцөрт халдвар авсан 40845 хүнээс 3129 нь эндсэн бол 31344 хүнд хамар, хамрын хөндий болон тархины зарим хэсэг гэмтсэн зэрэг шинж тэмдэг илэрчээ.

Мөөгөнцөрт халдвар авсан хүмүүсийн 32 хувь нь 18-45 нас, 42 хувь нь 45-60 нас, 24 хувь нь 60-аас дээш насны ангилалд багтжээ. Ингэхдээ өвчтөнүүдийн 64 хувь чихрийн шижинтэй бол 53 хувь нь стероид төрлийн эм, бэлдмэл хэрэглэдэг байжээ.  

Халдварын ихэнх тохиолдол Махараштра, Керала, Тамилнад, Баруун Бенгал, Одиша зэрэг коронавирусний халдвар ихээр тархсан мужуудад бүртгэгджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top