“Хар мөөгөнцөр” дахин нэг оронд бүртгэгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 06

Гватемалын Эрүүл мэндийн яам КОВИД-19 халдвар авч эдгэрсэн эмэгтэй “хар мөөгөнцөр” өвчний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг баталжээ. Талийгаач эмэгтэй чихрийн шижинтэй байжээ.

Сан Хуан де Диос хотын эмнэлгийн гүйцэтгэх захирал Херардо Эрнандес эмэгтэй коронавирусний халдвар авч, эдгэрсэн байсныг батлаад мукормикоз буюу хар мөөгөнцөрт халдварын сэжигтэй тохиолдлууд одоогоор лабораториор баталгаажаагүй байна.

Мукормикоз буюу мөөгөнцөрт халдвар өвчин мөөгөнцрийн тоосонцор хүний биед орсноор үүсдэг өвчин. Хар мөөгөнцөр чихрийн шижинтэй болон коронавирусний халдвар  зэрэг өвчний дараа дархлаа нь суларсан хүмүүст илүү аюултай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top