Египетэд “хар мөөгөнцөр” буюу мукормикоз мөөгөнцөрт халдварын долоон тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Заказик их сургуулийн ректор Осман Шаалян мэдээлжээ.
Халдварын бүх тохиолдол Шаркиа мужид бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүд тус их сургуулийн эмнэлгийн цогцолборт эмчлүүлж байгаа гэнэ. Мөөгөнцөрт халдварт өвчин коронавирусний халдвар авсан болон дархлаа нь суларсан хүмүүст илэрсэн байна. Халдвар авсан гурван хүнд мөөгөнцөрт гэмтсэн эрхтнийг нь авах мэс засал хийсэн бөгөөд нэгийнх нь биеийн байдал нэн хүнд байгаа бол бусад нь тогтвортой байна гэж Осман Шаалян мэдээлжээ.
“Хар мөөгөнцөр”-ийн тоосонцор хөрс, тоос, хөгцөрч муудсан бүтээгдэхүүнд байдаг байна. Мөөгөнцөр гол төлөв уушги орлуулах аппаратаар дамжин хүний биед орж байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар, мукормикоз болон бусад төрлийн мөөгөнцөр коронавирусний халдварын улмаас эрчимтэй эмчилгээ хийлгэж, урт хугацаанд даавар эсвэл хүчил төрөгчийн эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүдэд оношлогдож байгаа гэнэ. Үүнээс гадна урт хугацаанд стероидыг их тунгаар хэрэглэж байсан чихрийн шижинтэй хүмүүс өртөж байгаа аж. Мөөгөнцөрт халдвар хүний хамрын хөндий, нүд, уушгийг гэмтээдэг бөгөөд коронавирусний халдвар авсан хүн мөөгөнцөрт халдвар давхар өртсөнөөр амиа алдахад хүрч байна.
Энэтхэг улсад мукормикоз халдварын нийт 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Enethegruu hilee neeh ni iim ayultai bnaa. Bitgii neegeechee.