Мөөгөнцөрт халдвар авсан хүмүүс нүднээсээ салж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 24

Энэтхэгийн баруун хэсэгт “хар хөгц” гэгддэг мукормикоз мөөгөнцөрт халдвар авсан олон мянган хүнд нүдийг нь авах мэс ажилбар хийж байна гэж “ The Daily Star” хэвлэлд мэдээлжээ.

Хүрээлэн буй орчинд байдаг мукормикоз мөөгөнцөр дархлаа нь суларсан хүний амь насанд аюултай өвчин. Мөөгөнцрийн тоосонцрыг амьсгалахад уушги, хамрын хөндийн гэмтэж, нүүрэн дээр илэрдэг байна. Халдварын эхний үед хамраас нус гоожих, нүүр бага зэрэг чинэрч, бадайрах, нүд бүлцийх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Судалгаанаас үзвэл, эл мөөгөнцөрт халдвар авсан хүмүүсийн 60 орчим хувь нь нэг эсвэл хоёр нүд хараагүй болдог аж.

“Мэс ажилбарын аргаар нүдийг мэдрэлийн эс, зовхи зэрэг бүхэлд нь авахгүй тохиолдолд халдвар тархинд орох эрсдэлтэй” гэж эмч Акшай Наир мэдэгджээ. Эмч нарын мэдэгдэж буйгаар, коронавирусийн эсрэг стероидын эмчилгээ хийж байгаа тул “хар хөгц” халдвар эрчимтэй тархахад нөлөөлж байна. Учир нь стероид нь хүний дархлааны тогтолцоог дарангуйлдаг тул мөөгөнцөрт үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад нийт 8.8 мянга гаруй хүн мукормикоз мөөгөнцөрт халдвар аваад байна. Энэтхэгийн химийн аж үйлдвэрийн сайд Садананда Говдагийн мэдэгдсэнээр, бүх мужид мөөгөнцрийн эсрэг нийт 23 мянган нэгж тусгай бэлдмэл нийлүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Elbeg(59.153.87.202) 2021 оны 05 сарын 27

Hvrelsvhee chi ter gadnaas awchirah hvmvvsee bolih heregtei yum bishvv ....

0  |  0
Зочин(192.82.77.144) 2021 оны 05 сарын 27

Энэтхэг улс дэндүү олон хүн амтай хүн ам их байх тусам байгль орчны бохирдол их. Ажиглаад байхнаа энэ заваан өвчннүүд дандаа лл хүн ам хэт өндөр орнуудаас үүсэлтэй. Байгаль эх устгал хийж бгн байлгүйдээ.

6  |  2
buzaruud(192.82.70.234) 2021 оны 05 сарын 27

gol usaa buzarlaad baihaar iim l yum bolno l doo

5  |  1
Zochin(202.126.89.60) 2021 оны 05 сарын 27

Songuulia boliochee xvmvvsee songuuli bitgii og ard tvmem ervvl mendee bodoj ochij songuuli ogoxgvi bol boloo ed nar yadiin songogch bxgvi bol yaj ch chadaxgvi shd ugaasaa manai ger bvl law songuuli ogoxgvi songuuli ogch owchin awch bsnaas gertee bj owchin awaxgvi darxlaagaa demjeed sj bwal boloo

3  |  2
Ок(139.5.218.17) 2021 оны 05 сарын 28

Энэ өвчин халуун чийгтэй уур амьсгалд гардаг тул Монголоос хол байх аа! Харин ковидын бусад ямар хүндрэл Монголд гарах нь элбэш гэдгийг манай эрдэмтэн судлаачид мэдэх хэрэгтэй шүү!

4  |  1
овид(192.82.87.11) 2021 оны 05 сарын 27

Хүрэлсүх тэр нефтийнхээ үйлдвэрийн Энэтхэгүүдээ болгоомжтой авчрах хэрэгтэй. НАМаараа түрий бариад бур мэдэн хилээр олноор нь оруулаад байхаа болих хэрэгтэй

16  |  1
Иргэн(64.119.20.92) 2021 оны 05 сарын 27

Энэтхэгээс хүн авчирахаа болих хэрэгтэй. Ийм өвчин монгол гарвал яаж ч чадахгүй цөөхөн хэдэн хүмүүс маань дуусаж монгол устахад хүрнэ. Маш болгоомжтой сонгууль гэж шоудаж бөөгнөрөхөө болимоор юмаа.( Хүрэлсүх, Эрдэнэ, Энхбат нар үүнийг мэдмээр л юм)Ерөнхийлөгч болж байвал короно, хүн үхэх хамаагүй юм байхдаа!!!???

22  |  1
Тимур(192.82.73.22) 2021 оны 05 сарын 27

угаасаа дууссан шдэ хүмүүс ээ. энэ бактериологийн дайн зорилгодоо хүрч байж л зогсоно

9  |  0
Unshigch(178.196.223.0) 2021 оны 05 сарын 27

Зөвхөн нүдийг нь ухаж аваад зогсохгүй халдвар даамжирсан тохиолдолд дээд эрүүг нь бас авч байна.\nХүмүүс тэгж сэглүүлж үхсэнээс шууд үхье гэж сонголт хийж байна на

2  |  0
.(192.82.91.131) 2021 оны 05 сарын 27

Дорноговьд сонгуулийн шоунд зориулж авчирсан энэтхэгүүдээ буцаагаачээ, дэлхий айж байхад монгол эмчилнэ гэж нохой оцгор

19  |  0
Mon(123.1.111.201) 2021 оны 05 сарын 27

Yun avchrah ve, oorsdiigoo yay gej bj baahan enetheg avchruulahnuu

5  |  0
zochin(64.119.16.74) 2021 оны 05 сарын 27

yamar aimar yum be

2  |  0
ум мани бадмэ хум(77.38.148.28) 2021 оны 05 сарын 27

аймаар юм бэ дээ, энэтхэгт байгаа лам хуухдуудээ авчраач дээ.

3  |  3
Top