Одоогоос нэг жилийн өмнө нийслэлийн Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд талын усан халианд дөрвөн хүүхэд амь эрсэдсэн хэрэг гарч байв.
Хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж харьяа шүүхэд шилжүүлээд байсан бөгөөд өчигдөр (2021.03.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Улмаар шүүх бүрэлдэхүүн хавтаст хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )