Хотод мөрдөх стандартыг хуульд тусгах нь зүйтэй гэв

2021 оны 03 сарын 30
Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, саналаа хэллээ. Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, Тэргүүлэгчид, Хурлын Ажлын албаны дарга Н.Буянхишиг, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны зохион байгуулагч Т.Ариунболд, Нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл нар оролцов.
 
Шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг сонсоод, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид дүүргийн статусыг сумын статусаас салгах, орчны тохижилт, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог тодорхойлох, сургууль, цэцэрлэг барихдаа тухайн хорооны иргэдтэй зөвшилцдөг байх зохицуулалт оруулах зэрэг саналууд хэллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан хот нийтийн аж ахуйтай холбоотой нийслэл, дүүргийн чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлсон нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатайг онцолсон. Харин Тэргүүлэгч Н.Наранцацрал хотын стандартыг тодорхой болгон хуульд тусгаж, нийт нутаг дэвсгэрт мөрдүүлэх нь зүйтэй гэсэн санал гаргав.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг есөн дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, иргэдээр хэлэлцүүлж, цахимаар санал авах ажил маргааш /2021.03.31/ Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ.
Эх суралж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top