Гадаад харилцааны яам МЭДЭГДЭЛ гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Мьянмарын асуудлаар мэдэгдэл гаргаж, албан ёсны сайтдаа байршуулжээ.

Уг мэдэгдэлд "Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс дахь нөхцөл байдал хурцдаж, энгийн ард иргэд амиа алдсанд харамсаж байна. Мьянмар дахь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн төлөөх үйл явцыг бид тууштай дэмжиж ирсэн билээ. Холбогдох талууд эв зүйгээр асуудлыг шийдвэрлэж, ардчилал, энх тайван, тогтвортой байдал сэргэж, мьянмарын ард иргэд хэвийн амьдралдаа аль болох богино хугацаанд эргэн орно гэдэгт найдаж байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top