Финландын Элчин сайдын итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннунений Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав.

Уулзалтын үеэр Монгол, Финландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, байгаль орчин, эрчим хүчний салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top