АТГ: Нийтийн албанд томилогдох 172 этгээдийн мэдүүлгийг шийдвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 172 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Өнгөрсөн долоо хоногт 120 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 347 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 175 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдал, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин хэрэгжүүлэх, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангахтай холбогдуулан тухайн албан тушаалд нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай хариу албан бичгийн хувийг холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтны цахим хаягт урьдчилан хүргүүлэн, ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top