Загвар өмсөгч С.Эрдэнэцогтын "Urban talk" нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн үг, хэллэг одоо ч олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсаар. Тус нэвтрүүлгийн хөтлөгч Х.Учрал болон оролцогч С.Эрдэнэцогт нар болсон явдалд уучлал хүсэж, буруугаа хүлээж буйгаа мэдэгдсэн ч хүчирхийллийг өөгшүүлсэн гэгдэх тэднийг тойрсон шүүмж намжих болоогүй бололтой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гэхэд "Urban Talk гэж "хүчирхийлэл", аллага хядлага, архидан согтуурах, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан нэвтрүүлэг байдаг юм байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх бусдын нэр төр, алдар хүндийг гутаах, "нийгмийн хэв журмыг сахих" хүрээнд хязгаарлагдах ёстой" гэсэн байр суурь илэрхийлжээ.
"Urban talk" нэвтрүүлгийн хөтлөгч Х.Учрал "Eagle" телевизээр дамжуулж "Тэр яригдаад байгаа ярилцлага дээр нь би байгаагүй байж таарсан. Гэхдээ би хяналт тал болон шууд цацах зүйл, шийдвэрийг гаргасан. Энэ үйлдэлдээ үзэгчдээсээ дахин дахин уучлал хүсэж байна. Цаашид ийм алдаа дахин гаргахгүй. Би бол эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр хатуу байр суурьтай байдаг. Тодорхой сувгуудаар цацаж байгаа ч гэсэн цаашид анхаарах ёстой нэг жишээг нь манай контент дохио өгсөн болов уу гэж бодож байна. Бид анхаарах хэрэгтэй юм байна. Залуус, хүүхдүүд маш их үздэг. Ихэнх нь л өсвөр насныхан байгаа. Тиймээс энэ тал дээр илүү их анхаарах хэрэгтэй гэдгийг ойлголоо" гэж мэдэгдсэн.
Харин шүүмжлэлийн гол бай болоод буй С.Эрдэнэцогт "Хараал аймаар их хэлсэн нь ярьсан ярианы үнийг алдагдуулчихсан байна билээ. Үнэхээр тэр тал дээрээ маш их анхаарья гэж бодсон. Урьдны дугаарууд дээр тэгсхийгээд өнгөрдөг жижиг мааз ярианд хараал цухуйлгаад өнгөрдөг байсан бол тэр өдөр халамцуу баахан П, Г уншчихсан байна лээ. Тэрийгээ мэдээд би өөрөө миний хэсгүүдийг хасчих аа гэж гуйсан юм л даа. Одоо тэгээд яах вэ дээ, нэгэнт болчихсон асуудал" гэж инстаграммдаа бичжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Хошуугоо цорвойлгож,нүдээ бүлтийлгээд бусдыг шүүмжлэх нэг хэрэг.Харин өөрийгөө нэг сайхан нөлөөгүй тунгалага толид харчих аа? Чиний худал хуурмаг хоосон ”ШОУ”-ч бусдаас нэг их хоцрохооргүй мууг өөгшүүлдэг шүү? Энүүндээ нэг сайхан орооцолдож унах өдөр айсуй байж мэднэ шүү?
Амараа гэж гөлгийг энэ сайттай нь зайлуулнаа
хөгийн сайт вэ
Сэтгэгдэл бичсэний төлөө шууд устгадаг байна ш дээ. Энэ хэдэн юмнуудыг үхсэнээ өмөөрөөд байгаа юм Админ аа. Би ёс бус зүйл бичээгүй шүү. Танай сайт ийм хөгийн юм уу
Энэ Амараа гэж алиалагчийг ахиж битгий олны өмнө гарга. Ямар ч ёс зүй байхгүй, хүүхэд залуусыг дандаа буруу зүйлд уриална. Хамгийн ёс зүйгүй, мэдлэг байхгүй, худлаа хараал л хэлж байвал өөрийгөө гоё байна гэж бодсон. Ер нь UB comedy гэсэн хэсэг нөхдүүд бол манай нийгмийн хамгийн буруу тал шүү. Бүгд эрээ цээргүй хараал хэлнэ, хүн муулна, авгай хүүхнүүдээс долоон дор юмнууд:.
Юу гэсэн үг вэ? Эфирт согтуу гарна гэдэгсэтгүүлчийн хувьд байж болохгүй ёс зүйн алдаа. Эрхийг нь хасах хэрэгтэй.
Эрдэнэцогт гэж нөхрийг дахиж эфирт гаргахгүйгээр уг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Халамцуу байсан уучлал гуйгаад болоо биш. Ингээд орхивол өөгшүүлсэн эвлэрсэн үйлдэл болно. Тэр загварын агентлаг энэ тэр нь дахиж хувцас өмсүүлэхгүй ажиллуулахгүй болгож гэрээ цуцлах хэрэгтэй. Хувцасны брендүүд энэ нөхрөөр хувцас рекламдуулахгүй байх хэрэгтэй. Нийгэмд ийм зүйлийг хатуу эсэргүүцэж байж зөв жишиг тогтоно.