Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас оршуулгын цогц үйлчилгээний зах зээл дэх давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хийлээ. Үүний дүнд “Нью семетри” ХХК болон “улаанбаатар буян” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.
Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-д “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ.” хэмээн заасан байдаг.
Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хийсэн судалгаагаар харахад 2020 оны байдлаар “Улаанбаатар буян” ХХК нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “чандарлан” оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийг 100%, “Нью семетри” ХХК нь “газарт” оршоох оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн 83.8%-ыг эзэлж буй дүн гарсан. Иймд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд чандарлан” болон “газарт” оршоох оршуулгын оршуулгын цогц үйлчилгээний зах зээлийн гуравны нэгээс дээш хувийг эзэлж байгаа “Улаанбаатар буян” ХХК, “Нью семетри” ХХК-ийг тус тус давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоолоо.
Сэтгэгдэл ( 0 )