Хүн төрөлхтөн олон мянган жилийнхээ туршид анх удаагаа талийгаачийг бордоо болгон оршоох үйлчилгээ 2021 онд нэвтрэх гэж байна.
АНУ-ын Вашингтон Холбооны тойргийн Сиэтл хотод дээрх үйлчилгээ нэвтрэхээр судалгаа, туршилтын ажилдаа оржээ. АНУ-ын Вашингтон хотод 2020 оны тавдугаар сараас цогцсыг бордоо болгон оршоох хууль албан ёсоор хэрэгжиж эхлэх юм.
Энэ төрлийн оршоох ёслол зарим талаараа уламжлалт оршуулах зан үйлтэй адил төстэй мэт боловч байгалийн жамаар хөрсөнд задрах процессыг байгалийн болон микробиологийн нэгдэл зэргийг ашиглан илүү хурдасгах юм. Ийнхүү уртасгахын тулд тусгайлсан инкубаторт 30 хоног байршуулах аж.
Инкубаторт 30 хоног болоод бордоо болгосон тохиолдолд ар гэр, найз нөхдийнх нь хүсэлтээр өгч мод тариалахад ашиглах боломжтой юм байна.
Дээрх үйлчилгээний хөлс судалгааны эхний шатанд 5.5 мянган ам.доллар байгаа ч технологийн дэвшил болон аргачлал тодорхой болсны дараа буурах боломжтой аж.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ чинь л ёстой буянтай үйлс байна даа. Эх дэлхийдээ эрдэс болон уусан шингэх нь буяны дээд буян болой.
Evguin bee