Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 09-ний өдөр зохион байгуулахаар хуульчилсан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс санал авах өдрийг хүртэлх үйл ажиллагааны цаг хугацааны зураглалыг “СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛ”-д зориулан, бэлтгэн хүргэж байна.
1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.
2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.
4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.
5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна.
6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.
7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.
9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Шинэ Үндсэн хуульд "Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэж зааж өгсөн билээ. Энэхүү өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн, баталсан байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг онцолж байна.
НИЙТЛЭГ ШААРДЛАГА
ТУСГАЙ ШААРДЛАГА
ХОРИГЛОХ НЬ
Сэтгэгдэл ( 10 )