Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс таван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, найман гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 531 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас таван хэргийг шүүхэд шилжүүлэх, гурван хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 521 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Шилжүүлсэн, хаасан хэргээ нэр, агуулгаар нь жагсаалтаар нээлттэй тавьж болохгүй юу Үнэн, худлаа нь мэдэгдэхгүй нууцлаг л мэдээлэл өгөх юм Ер танайх нээлттэй баймаар байна Дандаа нууцалсан, дарсан, худлаа мэдээлэл өгөх юм