Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд таван дарагджээ.
Энэ тухай дуудлага тавдугаар 3-ний өдрийн 20:43 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очих үед 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан нэг давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилгад ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг эсэн мэнд гарган Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан.
Одоогоор тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн байгаа ба өнөөдрөөс аймгаас ажлын хэсэг очиж ажиллахаар болсон байна. Бэртсэн дөрвөн хүний биеийн байдал хэвийн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа тухай мэдээллийг Онцгой байдлын газраас өглөө.
Сэтгэгдэл ( 1 )
Малчин мэргэжилтэй, малчин боловсролтой, малчин соёлтой, малчин сэтгэхүйтэй малчдын барьж байгаа барилга нурах нь ойлгомжтой.