Малид есөн ихэр хүүхэд төржээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Малигийн иргэн, 25 настай Халима Сиссе гэгч эмэгтэй есөн ихэр хүүхэд төрүүлжээ. “The Guardian” хэвлэлд мэдээлснээр, эмч нар хэт авиан оношилгоогоор долоон ихэр хүүхэд илрүүлсэн ч есөн хүүхэд төржээ.

Сиссе жирэмсэн байх үедээ олны анхаарлыг татсан байна. Гуравдугаар сард эмч нар түүнд тусгай эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай гэж мэдэгдсэний дараа Малигийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Бах Ндав түүнийг Морокко руу явуулжээ.

Ээж, таван охин, дөрвөн хүүгийн биеийн байдал сайн байна гэж Малигийн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тэд хэдэн долоо хоногийн дараа эх орондоо ирэх гэнэ.

Мороккогийн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Рачид Кудхари тус улсад ийм олон ихэр хүүхэд төрсөн тохиолдол гарч байгаагүй гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Badarch taxar(192.82.90.88) 2021 оны 05 сарын 06

Tuulai hvvhen bna vrjih boltugai

0  |  0
Зангаоаг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 05

Гайхалтай 9 ихэр бүгд эрүүл бойжих болтугай.

0  |  0
Top