Францад сүүлийн 30 жилд анх удаа зургаан ихэр хүүхэд мэндэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 18

Франц улсад сүүлийн 30 жилд анх удаа зургаан ихэр хүүхэд мэндэлжээ. Страсбург хотын эмнэлэг таван охин, нэг хүүг өлгийдөн авсан байна.

630-730 гр жинтэй бяцхан ихрүүдийг 25 долоо хоногт нь хагалгаа хийж авсан байна. Ихрүүдийг эсэн мэнд төрүүлэхийн тулд 30 эмчээс бүрдсэн баг ажиллажээ. Тэд сэхээний тасагт хэдэн сар өнгөрүүлэх юм.

Зургаан ихэр хүүхэд төрөх ховор тохиолдол 4.7 сая төрөлтөд нэг удаа тохиодог байна. Хамгийн сүүлд тус улсад 31 жилийн өмнө буюу 1989 онд зургаан ихэр хүүхэд төрж байжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.13) 2020 оны 05 сарын 19

Ямар гайхалтай хөөрхөн амьтад вэ. Эсэн мэнд өсч торниорой. Энэ 6 бяцхан ихрүүд Францын унасан нэр хүндийг жаахан өргөлөө дөө.

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 05 сарын 18

yamar hoorhon egdyytei olon hyyhed ve eej aav ni boon bayar uls ni ih harj yzeh baihdaa

0  |  0
Балдоо(150.129.140.73) 2020 оны 05 сарын 18

Ямар хөөрхөн юм бэ? Ганц хүү нь аль нь бол...

0  |  0
Top