СӨХ-уудын мэдээллийн нэгдсэн сантай болгох шаардлагатай гэв

2021 оны 05 сарын 07
Сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай холбоотой дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийж, “Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл” ТББ-ын саналыг сонсов.
 
Тус зөвлөлд 800 гаруй СӨХ гишүүнээр элсэн, үйл ажиллагаа явуулдаг аж. Оршин суугчдаас СӨХ-дэд инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн талбай, тохижилттой холбоо олон гомдол гаргадаг талаар зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар танилцуулгадаа дурдлаа. Мөн тэрбээр өдгөө мөрдөж буй хуулиар 2-оос дээш өрх өмчлөлийн гэрчилгээгээ авсан тохиолдолд, дундын өмчлөл үүсэж СӨХ байгуулахаар зохицуулсан байгаа үйл ажиллагааг доголдуулж байна гэв. Тиймээс 200-гаас дээш өрх нэгдэж, дундын өмчлөл байгуулсан тохиолдолд СӨХ байгуулдаг журам хэрэгтэй гэв. Түүнчлэн иргэд төлбөрөө төлдөггүйн улмаас СӨХ-ны үйл ажиллагаа доголддог тул хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатайг хэллээ.

Энэ мэтээр сууц өмчлөгчийн болон нийтийн зориулалттай орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх, үүргийг тодорхой болгох, СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгох, төлбөрийн жишиг тарифыг албажуулах гэх мэт шийдвэрлэх асуудал олон ажээ. СӨХ-үүдийг мэдээллийн нэгдсэн сантай болгосноор улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй засвар, тохижилтын ажлыг үр дүнтэй байлгах, орон сууцны байруудын насжилт, хийгдсан засвар үйлчилгээг хянах бүрэн боломжтой болно гэдгийг зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатар онцолсон.
 
Танилцуулга, саналыг сонсоод хуралдааны төгсгөлд журам, стандартад оруулах саналыг энэ сарын 15-ны дотор Ажлын хэсэг хүлээн авч, нэгтгэхээр тогтлоо. Мөн ирэх долоо хоногт ажлын хэсгээс хувийн болон төрийн ОСНАА-н контор болон зарим СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцах юм. ОСНАА-н конторын үйл ажиллагаатай танилцах үед гэрээтэй ажилладаг СӨХ-үүдийн удирдлагыг байлцуулах хэрэгтэйг ажлын хэсгийн ахлагч, Тэргүүлэгч М.Халиунбат онцоллоо.
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч (172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Орон сууцны тухай хууль .2019-он төсөл. Тэрчлэн Үндэсний тв ээр 3 удаа санал хэлэлцүүлэг хийгээд бараг бэлэн болсон байгаа....

0  |  0
Хуульч (172.69.252.142) 2021 оны 05 сарын 07

Орон сууцны шинэ хууль ...маш оновчтой шийдлүүд байсан мэргэжлийн ...конторт нь хариуцуулдаг систем. Түүнээс мөнгө санхүү давхардуулан өсгөсөн ТББ огт хүчгүй хэрэггүй ! 2020 оны шинэ хуулийн төсөлийг сөхөж хар!!

Top