2018 онд сүйрсэн Монголын хөлөг онгоцыг тонож байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 08

2018 оны 12 дугаар сарын 25-нд ОХУ-ын эрэг орчим Монголын далбаатай “Суров” хэмээх ачааны хөлөг онгоц сүйрсэн билээ.

Туркийн "Vikaro Overseas Co" компани эзэмшдэг, Монголын далбаан дор ачаа тээвэрлэдэг тус онгоцийн ёроол цоорсон тул  их хэмжээний ус орж, хөдлөх аргагүй болжээ.

"Surov" хөлөг онгоц одоо болтол хоёр жил хагасийн хугацаанд ОХУ-ын эрэгт хайргадсан хэвээр байна. ОХУ-ын Хилийн албаны газраас хөлгийг эзэмшигч Туркийн компанид хөлгийг зөөх бичиг явуулсан ч одоо болтол хариу байхгүй байгаа гэнэ.

Багийн 11 гишүүн бүгд гадаад буюу 9 нь орос, 2 нь азербайжан иргэн байсан бөгөөд "Surov" хөлөг онгоц далайчиддаа 2017 оны 10-р сараас хойш цалин өгөөгүй, зарим нь 9-р сараас цалингаа аваагүй байсан нь тэр үед илэрч байв. Тиймээс даатгал төлөгдөхгүй, хөлөг онгоцийг татан авах хөрөнгөгүй болсон бололтой.

ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Суров” хөлгийг нутгийн иргэд тонож эхэлжээ. Хөлгийн хамар хэсгийн металл хэсгийг хөрөөдөн салгаж, эрэг дээр ачихаар бэлтгэсэн байна. ОХУ-ын Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж, гэмт хэрэгтнийг хайж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(172.69.252.142) 2021 оны 05 сарын 09

Монголын эвдэрч замдаа суусан онгоцыг оросууд тонож ээ. Хулгайч оросууд

0  |  0
Монгол(162.158.165.116) 2021 оны 05 сарын 09

Оросууд хулгайч ард түмэн !одоо бол ичиж айхаа больсон!

1  |  2
Зочин(162.158.167.180) 2021 оны 05 сарын 09

Манай орос ах нар ид шидээ үзүүлсэн байна. Бид ч бас оронд байсан тэгэх байсан. Засгийн тэргүүнүүд нь зохион байгуулаад тонох байсан даа. Яг л улсаа тонодог шигээ.

2  |  3
Top