Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 7 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ

2021 оны 05 сарын 10

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар нийт 3 байршлын  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалт бүхий 7 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ.

Тодруулбал, 2020 онд ашиглалтад орсон Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн спорт залны барилга, 2016 онд ашиглалтад орсон нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн барилга, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын автомашины гаражийн барилга, Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төвийн барилга, иж бүрэн цогцолбор бүхий фермерийн барилга болон Сонгинохайрхан дүүргийн 273 дугаар цэцэрлэгийн барилга энэхүү жагсаалтанд багтаж байгаа юм.



 “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, татан буугдсан Капитал банкнаас авах авлагад тооцуулан Баянгол дүүргийн III   хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 51/1 дугаар барилгын таван давхрын 166.73 м.кв  талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалтаар ашиглах байрыг суутган, нийслэлийн өмчид бүртгэлээ.



Түүнчлэн “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр дэх “Хилчин” хотхоны  халаалтын зуухын барилга болон Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх “Глоб” халаалтын зуухны өргөтгөлийн барилгыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баланст шилжүүлж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэлтэй ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын "Хово синотрак" маркийн машиныг төрийн өмчид шилжүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top