Допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхийн асуудлаар ПРОКУРОРТ хандлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, 2019 оны наадмаар барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболдод унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг шийдэж өгөхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдөр 2020 оны наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч бусад бөхчүүдтэй харьцуулахад хугацааны хувьд бага шийтгэлтэй үлдсэн Улсын аварга, Н.Батсуурь, Улсын арслан Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын асуудлыг эргэн харж, дахин хуралдахыг хүссэн албан бичгийг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хүргүүлсэн. Тэд Үндэсний бөхийн салбар хороог 2020 оны наадмын допингийн зөрчлийн талаар гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэхийг санал болгосон юм.

Үүн дараа МҮБХ мөн Авлигатай тэмцэх газарт хяналт тавин ажилладаг нийслэлийн Прокурорын газарт 3 дахь удаагаа хандлаа. Албан бичгийн агуулгыг хүргэе. 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Д.БАЯРМАГНАЙ ТАНАА

Допингтой холбоотой хэргийн талаар

МҮБХ-ноос 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр танай байгууллага руу Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан допингтой холбоотой хэргийн талаар албан бичгээр хандаж байсан. АТГ-ын ахлах комиссар Т.Баярхүү 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг мэдээлэхдээ нэр бүхий 38 бөх 2010-2019 онуудад допингтой холбоотой зөрчлийг гаргасан, түүнд холбогдуулж БТСГ-ын албан тушаалтныг шалгаж байгааг олон нийтийн мэдээлэлийн хэрэгслүүдээр хэлсэн байдаг.

Энэ тухай мэдээлэл авахаар МҮБХ-ноос удаа дараа АТГ-т хандахад “Хэргийг шалгаж байгаа, нууцлалыг хангах үүрэгтэй тул мэдээлэх боломжгүй” гэсэн нэг л хариултыг хуулбарлан, албан бичгээр өгсөөр ирсэн. Танай байгуулагад манай холбооноос 2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр дээрх хэргийг АТГ-с татан авч хянан үзэхийг хүсэхэд, "АТГ нь 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр тус хэрэгт хохирогч тогтоогдохгүй байгаа тул хэргийг хаасан байна" хэмээн хариуг өгсөн.

Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласан энэ хэргийг хаасан нь нийгэмд шударга ёс ихэд алдагдсаныг илэрхийлж, допингийн ноцтой зөрчил гаргасан 38 бөхчүүд нь бусад бөхчүүдийнхээ олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн асуудал болж байгааг илэрхийлэн, нэр бүхий бөхчүүд эрхээ хамгаалуулахаар МҮБХ-нд хандаад байна.

Иймд та дээрх хэргийг сэргээлгэн, дахин хянуулан, зөрчил гаргасан бөхчүүдийн нэрсийг гарган өгвөл, бид хохирогч бөхчүүдийг даруй тогтоон, тэднийг АТГ-д хандуулах нэн ойлгомжтой шийдвэр гарган ажиллах болно.

Таныг хүндэтгэсэн ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa (183.177.100.4) 2021 оны 05 сарын 19

Shiidegdsen asuudliin araas huutsulduj baihaar ardiin huvisgalii 100 jil iin undesnii ih bayr naadmaas umnu undesnii buhiin holboonii ih eyee hiij darga udirdlagaa todorhoi bolgohoor yum

0  |  0
Иргэн(150.129.140.223) 2021 оны 05 сарын 19

Допингийн шинжилгээг ээх орондоо хийчих чадамж суугаагүй \n ҮБХолбоо хэдий болтол гадаад руу шээсээ өгчихөөд зунжин намаржингаа хүлээсээр суух уу.

0  |  0
Lyndeg(67.163.50.64) 2021 оны 05 сарын 18

Bylxai. Lyyiwar. Gargadag. Nowshyydiig Barildax. Erxiig. Xac. Yndecnii bexee Tseber Ariun. Bailaga. Xamgiin. Zew. Arga. Neg. xeceg Hi. Byx Noololdoonoor Tycd Ni Barildyylax. Xeregtei dee

0  |  0
Lyndeg(67.163.50.64) 2021 оны 05 сарын 18

Magaljaw Shydarga. Yneniig. Zorilgoo. Bolgocon. Ni. Baxdyyshtai Shydarga. Men. Chanar. Caixan daa

0  |  0
arduud(202.21.109.52) 2021 оны 05 сарын 18

demjij bna chinii zov magalaa bid chinii tald

0  |  0
зочин(122.201.24.145) 2021 оны 05 сарын 18

Хорчин үүрэг гүйцэтгэгч одоо юу бэ. Хуульгүй өнгөрсөн юмыг буцаан хэрэглэнэ гэнэ үү. Хууль буцаж үйлчилдэггүй юм.Дараачийгаа бод, төрд ,битгий нялзаа.

0  |  1
зочин(122.201.24.145) 2021 оны 05 сарын 18

Хорчин үүрэг гүйцэтгэгч одоо юу бэ. Хуульгүй өнгөрсөн юмыг буцаан хэрэглэнэ гэнэ үү. Хууль буцаж үйлчилдэггүй юм.Дараачийгаа бод, төрд ,битгий нялзаа.

0  |  1
Шилээ(66.181.160.47) 2021 оны 05 сарын 18

Зөв байна6 Асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй6

2  |  0
Top