Хүүхэд хамгаалах байранд ажиллалаа

2021 оны 05 сарын 31

НИТХ-аас 2018 оны 16/08 дугаар тогтоолоор  “Нийслэлийн иргэдийн  хууль, эрх зүйн  боловсролыг  дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг баталсан.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  НЗДТГ-аас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран өнөөдөр  Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Гэр бүлийн хүчирхийллийн гэрч, хохирогчийг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллалаа.

Хүүхэд  хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Хүний эрхийн  үндэсний комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай нар Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол  дүүргийн Хүүхэд хамгаалах  байрны хүүхдүүдэд зориулан хүүхдийн тоглоом, ном гарын авлага хүлээлгэн өгсөн юм.

2021 он гарсаар нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн хүүхдийн тоо давхардсан тоогоор  1300 хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.1 дахин өссөн  үзүүлэлт юм. Хүүхэд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх хүүхдийн тоо өссөн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн, нөгөө талаас хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж нэмэгдсэн гэж дүгнэж болохоор байна.

Иймээс хамтын ажиллагааг сайжруулж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй болгох, асран хамгаалагчтай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай  байгааг энэ үеэр онцоллоо.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top