-Цар тахлын үед гэр бүлийн хүчирхийллийн тоо 39 хувиар нэмэгдсэн-
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Монгол Улс гамшгийн бүх нийтийн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсан боловч ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийн тоо, бүр тодруулбал гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нэмэгдсэн тоон мэдээлэл бий.
Тухайлбал, 2021 оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 388 бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 39 хувиар өсчээ. Хөл хорио тогтоосон дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1365 дуудлага ирсэн байна.
Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу зургаадугаар сарын 6-ны өдөр дахин нэг эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, биедээ гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороонд оршин суух 41 настай эрэгтэй гэр бүлийн маргааны улмаас эхнэрээ хутгалж, гэмтээсэн байна. Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд хэргийг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ehneree jinheneesee daramtaldag erchuud mer SER bdag.harin ehneriin buruugaas ger bul muudzlcah elbeg sanagddag.emegteichuuded dutagdal ih bna.nohroo doosh n hiicen huuhduuddee hurtel nereer n heldeg.avgaicuul bdag
ТАРААСАН АРХИ ГУДАРАА БИЗ, ҮХЭРНҮҮД, НАМ НАМ ГЭСЭН ХАЛТАРУУД
Архидалт л архины хэрэглээ үйлдвэрлэлийг нь цэгцлэх хэрэгтэй
Хүн хутгална гэдэг бол санаатайгаар хүн алахыг завдсан хэрэг тул бүх насаар нь цоожил.