ШЕЗ: Шүүгчдээс асуух асуулт, санал хүлээн авч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ШҮҮГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИХ ТУХАЙ ХҮСЭЛТ ИРҮҮЛСЭН ШҮҮГЧДЭЭС АСУУХ АСУУЛТ, САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хүлээн авсан. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай нийт 30 хүсэлт ирүүлжээ.

Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.12.4-т “Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах”, 77.12.5-д “мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Ажлын хэсэг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй” гэж тус тус заасны дагуу нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170

Цахимаар хүлээн авах хаяг: judges@shuukh.mn

Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70008046, 70007041

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top