Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах М.Батбаатар Алтангадас одон хүртлээ

2021 оны 06 сарын 08

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаатар өнөөдөр /2021.06.08/ Алтангадас одон хүртлээ.

Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 2002 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд "Өдрийн сонин"-ы Улс төрийн мэдээллийн албаны парламентын сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, “Нийгмийн толь” сонины орлогч эрхлэгч, Шууд.мн сайтын ерөнхий редактораар ажиллаж байсан туршлагатай юм. Харин 2016 оноос хойш НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top