11:00 ЦАГ: Нийт 267,614 сонгогч санал өгч, ирц 13,4%-тай байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. 

Саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаагаас 11:00 цагийн байдлаар 267,614 сонгогч саналаа өгсөн ба санал хураалтын ирц 13.4%-тай үргэлжилж байна.

Харин гадаадаас санал өгөх эрхтэй 7,394 иргэн байсны 5,618 нь санал хураалтад оролцжээ.  Үүнээс гадна ял эдэлж байгаа болон бусад шалтгаанаар "Түр хасав" тэмдэглэгээтэй 110,545 сонгогч бүртгэгджээ. 
 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top