Өчигдөр буюу зургаадугаар сарын 8-ны орой 23:00 цагийн орчимд Ардчилсан намын Ерөнхий нягтлан бодогчийг саатуулсан талаар мэдээлсэн.
Түүнийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас саатуулж, тайлбар мэдүүлэг авсан гэх ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр хууль бусаар мөнгө зарцуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Харин дээрх мэдээллийн талаар Ардчилсан намын зүгээс "Тус намын дансыг битүүмжилж, хаасан байсан тул сонгуулийн ажиглагчдын цалинг өгөх зорилгоор бэлнээр 24 сая төгрөгтэй явж байсан" гэх тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл ( 4 )
За 24 сая л байна ш дэ нөгөө МАН нь улаан цайм хэдэн тэрбумаар тарааж байна ш дэ
АН л ийм үйлдэл гаргана, тэгээд түүнийгээ өрөөл бусад руу чихэж, гүтгэнэ. Энэ бол Эрдэнийн шоронжсон арга.
Дөнгөж сая Эрдэнэ нэр дэвшигч нь өөрөө ”манай санхүүгийг албаны хүн телевизүүдийн мөнгийг шилжүүлэх зорилгоор бэлэн мөнгө авч явж байсан” гэж ярьж байсан. Яриа тайлбар нь зөрүүтэй байна гэдэг но-тойн шинж байх даа!!!\n
Эрдэнээ мөнгөнөөсөө өгөөч. Чи өөрөө тарааж байсан юм уу?