2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаагаас 13:00 цагийн байдлаар 20.49% буюу нийт 414,031 сонгогч саналаа өгөөд байна.
Саналаа өгч байгаа иргэдийг ирцээр ангилж харвал Улаанбаатар болон Орхон аймагт ирц хамгийн өндөр байна.
Харин хамгийн бага оролцоотой нь Баян-Өлгий аймгийн сонгогчид байна. Тус аймгийн сонгуулийн ирц дөнгөж 10 хувьд хүрээд байгаа аж. Мөн Архангай аймгийн сонгогчдын ирц муу байна.
Энэ удаагийн сонгуульд 2087 хэсгийн хорооноос ирэх санал хураалтын дүнг нэгтгэх юм.
Одоогийн байдлаар 70-аас дээш насны сонгогчдын ирц 50 хувьд хүрээд байна.
Сэтгэгдэл ( 2 )