15:00 ЦАГ | Сонгуулийн ирц 32.78 хувьтай байна

2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж буй юм.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх 2.040.784 иргэн байгаагаас 15:00 цагийн байдлаар 665.938 сонгогч саналаа өгсөн ба санал хураалтын ирц 32.78 хувьтай үргэлжилж байна.

Сонгогчдын ирцийг насны бүлгээр авч үзвэл 70-аас дээш насынхан хамгийн идэвхтэй буюу 53.426 (61.81%) иргэн , хамгийн идэвх муутай нь 20-24 насныхан 43.523 буюу 20.11 хувьтай явж байна.
 

  • 18-19 нас - 23.161 (27.87%)
  • 20-24 нас - 43.559 (20.11%)
  • 25-29 нас - 49.128 (20.73%)
  • 30-34 нас - 71.214 (24.99%)
  • 35-39 нас - 71.218 (28.87%)
  • 40-44 нас - 63.045 (31.55%)
  • 45-49 нас - 66.613 (34.33%)
  • 50-54 нас - 62.717 (37.84%)
  • 55-59 нас - 63.315 (44.33%)
  • 60-64 нас - 56.762 (53.33%)
  • 65-69 нас - 36.780 (60.14%)
  • 70-аас дээш насынхан - 53.426 (61.81%)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top