Иргэн Б: Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэнд хэн ч итгээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09



Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрөгч 2020 оны арванхоёрдугаар сард гарсан юм. 

Хохирогч охины ээж Б цагдаагийн байгууллагад “Улаанбаатар хотын харьяат, 1987 онд төрсөн Н нь төрсөн охин болох хоёр настай М-ийг хүчирхийлсэн” гэх утгатай өргөдөл гаргаснаар хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байдаг.

Шалгалтын явцад хохирогч охины бэлэг эрхтэн урагдалттай гэх шүүх шинжилгээний дүгнэлт гарч байсан ч хөл хорионы үеэр тухайн хэргийн байцаагч солигдож, дахин шинжилгээ хийсэн ба анхны дүгнэлтийг өөрчилсөн байжээ.

Энэ талаар хохирогч охины ээж иргэн Б өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, “Манай нөхөр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард охиноо хүчирхийлсэн байсныг мэдсэн. Гэртээ байж байхад охин маань дотуур хувцсаа тайлаад, аав намайг ингэдэг гээд үйлдлээр үзүүлсэн. Тухайн үед би охины хэлснийг бичлэгээр баримтжуулж аваад нөхөртөө үзүүлэхэд "Хүүхдийн үгээр үг хийлээ" гэж загнасан. Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн гэхэд хэн ч надад итгээгүй. Өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдаад мэдэгдээд шалгуулахад, "Урагдалттай байна, хүчирхийлүүлсэн байна" гэж дүгнэсэн. Гэтэл одоо байцаагч нар нь солигдоод, бүх зүйлийг үгүйсгэж эхэллээ. Охин маань бүхэл бүтэн амьдралаараа хохирчихоод байхад цагдаа нар нь хүн гэж авч хэлэлцэхгүй байна. Хэргийн талаар асуухаар "Ччамд би ажлаа ярих шаардлагагүй" гэдэг. Ингэж явсаар гэнэт сая тавдугаар сард Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газраас охиныг хамгаалах байр руу авч явсан. “Ид шидийн орон”-ы хамгаалах байранд 12 хоног болоход н.Аззаяа гэдэг багш охинд маань “Аав чинь сайн хүн, энэ чиний ээж биш” гэх мэтээр үг зааж өгсөн байсан. Би тэр багшид ч хариуцлага тооцуулмаар байна. Эд нар үнэхээр хүн мөн гэж үү. Нөхрийн талынхан мөнгө төгрөг, танил тал ихтэй хүмүүс байдаг. Одоо гэрийн орчмоор эргэлдэж, дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Гэтэл цагдаа нар бас л тоохгүй байна. Хэрэг хийсэн хүн хуулийнхантай нийлж, хэргээс мултрах гэж байна. Би мөрдөн байцаах газар, шүүх эмнэлгийнхэнд гомдолтой байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zailaachee(162.158.92.34) 2025 оны 03 сарын 13

Mongold l iim muuhai balair herguud garch bn! Yamrch haruytsakgain togtoltsoo alga! Batuul,Elebgee ,Hurst nar yal abahgui bga tsagt huuli haana ch uilchilehgui bgaa* haruulj bn

1  |  0
daanchde(162.158.179.216) 2025 оны 03 сарын 13

muusain munag zalgasan tenegvvdiig zas .zasaani aw tegj shiitgewel dahij tiim vildel hiih hvn bhgviee hichneen helewdee\n

1  |  0
irged (66.181.171.26) 2025 оны 03 сарын 13

mongoid mungu bugdiig diileed xestuu baina sain xuutsuld amjilt

1  |  0
zochin(103.242.45.45) 2025 оны 03 сарын 13

unen ym bol tsagdaagiin gazraas medeelel hiideg biz de. Ene huuhen hudlaa yrij bna aa

1  |  2
Уншигч(139.5.216.154) 2025 оны 03 сарын 13

Тэнцвэртэй мэдээлэл чухал шүү, цагдаа шинжилгээний байгууллага нь дуугарах байгаа

2  |  1
U(5.231.148.203) 2025 оны 03 сарын 13

За ийм аймшгийн хүн хүн төрөлхтний түүхэнд нээх их биш шүү. \nИйм зүйл дээр яг л баттай ноттой байхгүй бол хүний амьдралыг үгүй хийх хэмжээний ярилцлага байна шүү. \nЭцгээс нь бас ярилцлага авах хэрэгтэй.Дан ганц нэг талын хүний хардсан мэдээллээр

3  |  2
Hm(66.181.161.85) 2025 оны 03 сарын 13

Tsaad nohroo zugeer ni tsaash ni haruulchihaach de

2  |  0
Ko(174.248.18.117) 2025 оны 03 сарын 13

Salahdaa hariygaa avaad baigaan bish uu ene

1  |  1
Huts(174.248.18.117) 2025 оны 03 сарын 13

Zugeer baihad huuhed asramjind uguhgui !!!!!!!! Ene huuhen notoi zugeer l salal daa salaar baigaa bol

1  |  2
Bat(59.153.115.175) 2025 оны 03 сарын 13

Энэ хүүхний нэг л авцалдахгүй сэжигтэй санагдаад байх юм. Яагаад ч юм.

1  |  2
Зочин(192.82.85.56) 2025 оны 03 сарын 13

Архангайхаан гэж заваарсын

1  |  0
(64.119.24.59) 2025 оны 03 сарын 13

etseg ni tsagdaa gesen uu

2  |  0
.(103.212.117.193) 2025 оны 03 сарын 13

Нийгмээрээ цочирдож гайхсаар бухимдсаар байхуу, иймэрхүү юмнуудыг хамаатан удмаар нь зарлаж мэдээлээчээ, тэгвэл таарсан газар нь иргэд арга хэмжээ авчихаж чадна шүү дээ хууль нь дийлэхгүй жулдаад айгаад байгаа бол би өмнөөс нь алчихьяаа

9  |  0
орхон(66.181.161.38) 2025 оны 03 сарын 13

энэ хүүхэнд но байж мэдэх юм түүнээс ийм хэргийг арай ч ингэж шийдэх дээрээ тулаагүй байлтай цагдаа шүүх

1  |  9
zochin(120.142.31.236) 2025 оны 03 сарын 13

erh bich mgliin tsagdaa iim notstoi hergiig toohgui ongoroomoorgui ym ene huuhen nohortoo gomdson gomdolooo oor argaar ilerhiilj bgaa ym bichyy

4  |  3
Ххх(103.57.94.196) 2025 оны 03 сарын 13

Сайн нотлох хэрэгтэй шүү! Салахдаа тулахаараа гүтгэх нь битгий хэл зүү хор хийж амийг нь авах гэдэг галзуу хүүхнүүд олон байдаг шүү.Энэ хүүхний ярьж байгаа нь нэг л худлаа хонзон санагдаад байна

6  |  3
Зочин(202.9.46.183) 2025 оны 03 сарын 13

ардчилал гэж балай юмнаас болж хүмүүс хүн биш болж байна.

6  |  2
Close menu