Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж буй юм.
Энэ удаагийн сонгуульд санал өгөх 2.040.784 иргэн байгаагаас 16:00 цагийн байдлаар 720.228 сонгогч саналаа өгсөн ба санал хураалтын ирц 35.43 хувьтай үргэлжилж байна.
Сонгогчдын ирцийг насны бүлгээр авч үзвэл 70-аас дээш насынхан хамгийн идэвхтэй буюу 55.311 (63.99%) иргэн , хамгийн идэвх муутай нь 20-24 насныхан 48.515 буюу 22.40 хувьтай явж байна.
Харин сонгогчдын ирцийг аймгаар нь авч үзвэл хамгийн идэвх өндөр нь Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд 40-өөс дээш хувьтай байгаа бол хамгийн бага хувьтай нь Сэлэнгэ аймаг 26.69% байна.
Сэтгэгдэл ( 0 )