Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж буй юм.
Сонгуульд санал өгөх 2.040.784 иргэн байгаагаас 18:00 цагийн байдлаар 768.483 сонгогч саналаа өгч, санал хураалтын ирц 37,78 хувьтай үргэлжилж байна.
Сонгогчдын ирцийг насны бүлгээр авч үзвэл 70-аас дээш насынхан хамгийн идэвхтэй буюу 56.712 (65.61%) иргэн саналаа өгсөн бол хамгийн идэвх муутай нь 20-34 насныхан байна.
Харин сонгогчдын ирцийг аймгаар нь авч үзвэл, хамгийн идэвх өндөртэй Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудын ирц 40-өөс дээш хувьтай байгаа бол хамгийн бага хувьтай нь Сэлэнгэ аймаг байна.
Сэтгэгдэл ( 2 )