ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ I Сонгогчийн ирц 50 хувийг давлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны цахим хаягаар ирцийн мэдээг цаг, минут тутамд шинэчилж хүргэсээр байгаа билээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн идэвх сул байгаа ч нийт сонгогчийн 50+ хувь нь санал хураалтад оролцоод байна.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль хүчин төгөлдөрт тооцогдох болзол хангалаа. Тодруулбал, 21:00 цагийн байдлаар саналын эрхтэй 2,041,759 сонгогч байгаагаас 1,060,118 нь саналаа өгөөд байна. 

Санал хураалт 22:00 цагт дуусах бөгөөд ялагч нь нийт саналын 50+ хувийн дэмжлэг авч байж, Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцогдох юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top