У.Хүрэлсүхийн авсан 818.106 санал найман удаагийн сонгуулийн ХАМГИЙН ӨНДӨР үзүүлэлт боллоо

2021 оны 06 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ болж, эрх баригч Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх урьдчилсан дүнгээр ялалт байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны урьдчилсан мэдээллээр сонгогчийн ирц бүртгэлд 1,210,624 сонгогч бүртгэгдсэнээс,
 

  • МАН-аас  нэр дэвшигч У.Хүрэлсүх 818.106 санал
     
  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.216 санал
     
  • “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч  Д.Энхбат 242.561 санал аваад байна.

59.35%-ийн ирцтэй явагдсан энэ удаагийн сонгуульд оролцсон сонгогчдын ирцийг насны бүлгээр харвал дараах байдалтай байна.

30-34 насны 284,963 сонгогчийн 54.04% буюу 154.003 нь саналаа өгсөн бол  35-39 насны 246.644 сонгогчийн 144.880 нь саналаа өгчээ.

Харин  65-69 насны 61.155 сонгогчийн 76.99% буюу 47.081 нь саналаа өгсөн бол 70+ насны 86.436 сонгогчийн 63.373 нь саналаа өгсөн байна.

Төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай Монгол Улсын ард иргэд  Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд ирэх зургаан жилд төрийн тэргүүнээр ажиллах эрхмийг ийнхүү сонголоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар,

Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

Үндсэн хуулийн гучин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно

Тодотгоход, Монголын ард иргэд 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онд Ерөнхийлөгчийг дөрөв, дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгосон. Харин энэ удаагийн сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч  Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллах юм.

1993-2017 он хүртэлх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүнтэй харьцуулан хүргэе.

Өнгөрсөн сонгуулиудын ирцийг харахад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн цөөн сонгогч санал өгсөн бол 2017 оны сонгуулийн эхний санал хураалтад хамгийн олон сонгогч саналаа өгсөн байдаг.

1993 он 1,025,970 иргэн санал өгсөн

1997 он  982,460 иргэн санал өгсөн

2001 он – 1,000,110 иргэн санал өгсөн

2005 он 930,976 иргэн санал өгсөн

2009 он 1,098,875 иргэн санал өгсөн

2013 он 1,223,737 иргэн санал өгсөн

2017 он1,357,788 иргэн санал өгсөн (Эхний санал хураалт)

                 1,207,787 иргэн санал өгсөн  (Хоёр дахь санал хураалт)

2021 он -1,210,624 иргэн санал өгсөн (Урьдчилсан дүнгээр)

Нэр дэвшигч тус бүрийн авсан саналуудыг харьцуулан авч үзвэл 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх 818.106 сонгогчийн саналаар нэгдүгээрт бичигдэж байна.

Найман удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчдийн авсан саналуудаас тодотговол:

1993 он - П.Очирбат 592.836 санал авсан

1997 он- Н.Багабанди 597.573 санал авсан

2001 он- Н.Багабанди 581.381 санал авсан

2005 он- Н.Энхбаяр 497.491 санал авсан

2009 он –Н.Энхбаяр 520.948 санал авсан

2013 он- Ц:Элбэгдорж 622.794 санал авсан

2017 он- Х.Баттулга 517.479 санал авсан (Эхний санал хураалт)

                Х.Баттулга 611.226 санал авсан (Хоёр дахь санал хураалт)


1993 ОНЫ СОНГУУЛЬ 


 1997 ОНЫ СОНГУУЛЬ 


2001 ОНЫ СОНГУУЛЬ 


2005 ОНЫ СОНГУУЛЬ 


2009 ОНЫ СОНГУУЛЬ 


2013 ОНЫ СОНГУУЛЬ 


2017 ОНЫ СОНГУУЛЬ 


 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top