Гар утасны нэг хавтгай см тутамд 10,000 орчим нян байдаг

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 11

 

ГАР УТСАНД БАЙХ НЯНГИЙН БОХИРДОЛООС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Гар утас нь нян, бактери, зарим төрлийн бичил биетнүүдийн дамжуулагч байж болдог, улмаар тэдгээр нь арьсны өвчин, нүд, амны орчны үрэвсэл, ханиад томуу зэрэг халдвар үүсгэх эрсдэлтэй.

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны сонирхолтой судалгаануудын үр дүнгээс харахад гар утсан дээрх нянгийн тоо зарим тохиолдолд 00-ын суултуурын суудлаас ч их байдаг байна. Гар утсан дээр нэг хавтгай см тутамд 10,000 орчим нян илэрдэг. Хүмүүс утсаа өдөрт 100 гаруй удаа гартаа барьдаг ч ердөө 10 хүн тутмын 1 нь л тогтмол цэвэрлэдэг байна.

Гар утсан дээр хамгийн элбэг илэрдэг нянгууд:

  • Staphylococcus aureus — Арьсны үрэвсэл, буглаа, хоолойн өвчин
  • E. coli — Хоолны хордлого, гүйлгэх
  • Salmonella — Ходоод гэдэсний халдвар
  • Candida spp. — Мөөгөнцөрт халдвар
  • Norovirus, Influenza (томуу) — Амьсгалын замын халдвар, гэдэсний вирус

Сэргийлэх зөвлөмж:

  • Спиртийн агууламжтай нойтон салфетка, тусгай гар утас цэвэрлэгч ашиглах
  • Удаан хугацаагаар утас барьсны дараа, хоолны өмнө, ариун цэврийн өрөөнөөс гарахдаа гараа тогтмол угаах
  • Ариун цэврийн өрөөнд утсаа хэрэглэхгүй байх
  • Бусдад утсаа өгөхөөс зайлсхийх
  • Нүүр, ам орчмын арьсанд утасны дэлгэцээ хүргэхгүй байх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.68.38) 2025 оны 10 сарын 14

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top