Дин Хендерсон фанатуудыг “даажээ”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 11

Английн Супер цомыг “Кристал Пэлас” өчигдөр гардлаа. 119 жил цом өргөж үзээгүй клуб гурван сарын өмнө Холбооны цомын финалд “Манчестер Сити”-г хожиж, түүхэндээ анхны цомоо өргөсөн.

Тэгвэл өчигдөр Супер цомын төлөө Премьер лигийн аварга “Ливерпүүл”-тэй тулж, тоглолтын явцад хожигдож яваад Жан-Филипп Матета болон Исмаил Саррын гоолоор үндсэн цагт тэнцээд, пенальтиар ялагчийг тодруулахад Алексис Макаллистер, Харви Эллиот хоёрын цохилтыг “Бүргэдүүд”-ийн хаалгач Дин Хендерсон хааснаар багтаа ялалт авчирсан юм.

“Манчестер Юнайтед”-ын академийн бүтээгдэхүүн Дин Хендерсон Английн шигшээд дуудагдсанч гэмтлийн улмаас сайхан боломжоо алдсан түүхтэй.

“Бүргэдүүд”-ийн фанатууд түүнийг маш сайн дэмждэг. Тэгвэл бүр ч их дэмжүүлэх үйлдэл өчигдөр орой хийсэн байна. “Кристал Пэлас”-ын фанатуудын цугладаг The Allsopp Arms уушийн газар зорин очиж, тэнд цугларч, хайртай багийнхаа түүхэн ялалтыг тэмдэглэж буй фанатуудын  уух юмны мөнгийг Дин Хендерсон “даажээ”.

“Дөнгөж саяхан Дин Хендерсон энүүгээр ороод гарлаа. Бид бүгдийн шар айрагны төлбөрийг даана гээд мөнгө үлдээгээд явлаа. Домог юм аа. Энэ клубыг үнэхээр хүндэлж, мэддэг юм байна” хэмээн нэгэн фанат сошиалд бичжээ.

“Би ийм сэтгэл түгшээм том тоглолтод дуртай. Манай багийнхан пенальти дээр маш сайн ажилласан. Өрсөлдөгч сайн хөлбөмбөгчидтэй хүчирхэг баг.

Бидний хувьд гурван сарын хугацаанд хоёр цом гэдэг арай л итгэмээргүй амжилт. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрлээ. 2:1 болоход ингээд дууслаа л гэж бодсон. Гэвч дасгалжуулагч “Боломж гарна аа, заавал гарна” гэсэн юм. Тэр нь ч үнэн байж, үнэхээр боломж гарсан” гэж Дин Хендерсон өгүүлжээ.

Дин Хендерсон Холбооны цомын финалд ч тоглолтын явцад пенальти хааж, цом гардахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.175) 2025 оны 08 сарын 12

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Zoro(158.69.78.51) 2025 оны 08 сарын 11

Olon jiliin hodolmor shu

0  |  0
Zoro (158.69.78.51) 2025 оны 08 сарын 11

Ta nar shadjee

0  |  0
bataa(183.177.100.4) 2025 оны 08 сарын 11

bayar hurgie

0  |  0
Gerroni(185.152.65.176) 2025 оны 08 сарын 11

Haha

0  |  0
Gerroni(185.152.65.176) 2025 оны 08 сарын 11

Haha

0  |  0
Beegy(190.2.153.71) 2025 оны 08 сарын 11

Sug side naad haalagch

0  |  0
Broju(141.94.129.120) 2025 оны 08 сарын 11

Wow

0  |  0
Bold(183.177.100.4) 2025 оны 08 сарын 11

Sug yum be haaj chadahgui

0  |  0
orshih(183.177.100.4) 2025 оны 08 сарын 11

ugasaa l sn l daa

0  |  0
zochin(183.177.100.4) 2025 оны 08 сарын 11

aimar oshiglojee

0  |  0
Top