ФОТО: Өнгө зассан МИНИЙ НИЙСЛЭЛ

2021 оны 06 сарын 11

Зун цагийн хамгийн гоё юу гээч. Нар, цэвэр агаар, өнгө алагласан цэцэгс, горхи, нов ногоохон зүлэг, аялал... Их хотын түмэн завгүй амьдрал дунд хүмүүст амс хийх сөхөө өгч байгаа нь урин цаг гэлтэй.

Хотын гудамжаар алхахад танд таатай сайхан байна уу? Хаашаа л харна нахиагаа дэлгэсэн модод, өнгийн цэцэгс, засаж янзалсан ногоон байгууламж, цэцэрлэг байгаа нь тааламжтай. Тэгвэл энэ бүгдийн өнгө үзэмжийг цогцлоох нөр их ажлыг хийж байгаа байтрууд бол Нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнууд. Тэдний хөдөлмөрийн үр дүнд бид цэвэрхэн, үзэмжтэй, сэтгэл сэргээмж орчинд алхаж байна.

Тэд бидний ая тухтай, эрүүл орчинд амьдрах ажиллах нөхцөлийг хангахын төлөө зорьж, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн 214.71 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, 41.3 га талбайн ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Нарангийн энгэр, Цагаандаваа, Морингийн даваа зэрэг төвлөрсөн гурван хогийн цэгийн 213,8 га талбай, арван есөн байршилд нийтийн бие засах газрын үйл ажиллагаагааг хариуцан ажилладаг юм..

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top