Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Францын Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа

2021 оны 06 сарын 18

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр /2021.06.18/ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч  уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлэхээр тохиролцож, гэрээ хэлэлцээрийн шатанд яваа төсөл хөтөлбөрүүдийн явц байдал, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бодит үр дүн бүхий технологийн шийдлүүдийн талаар санал бодлоо солилцлоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хор уршгаас үүдэн хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт хойшилсоор байгаа хэдий ч ковидоос үүдсэн хүндрэлийг давуу тал болгон ашиглах, цаашид хоёр улсын болон хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа хоёр тал уулзалтын үеэр илэрхийлсэн юм. 

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын гуравдагч хөрш Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгч буйг тэмдэглэж, хамтран ажиллахаа илэрхийлээд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлиний цаашдын ажилд амжилт хүслээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
э(192.82.78.46) 2021 оны 06 сарын 19

Энэ нээрээ

0  |  0
Зочин(103.10.23.164) 2021 оны 06 сарын 18

Батбаясгалан худалчаа дүүжин тээвэр яасан шинэ их тойруу хаачив худлаа чалчихаа боль

0  |  1
Top