Окинавад аадар борооны улмаас ГАМШИГ нүүрлэлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Японы өмнөд хэсэгт хүчтэй аадар борооны улмаас гамшгийн аюул нэмэгдсэн талаар зарлан мэдээлжээ.

Тус улсын өмнөд хэсгийн Окинава мужид оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх талаар Японы үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн байна. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх төвүүд рүү аль болох хурдан нүүхийг зөвлөжээ.

Аадар борооны улмаас үер бууж, Окинавагийн зарим хэсэгт цагт 30-70 мм хур тунадас орж магадгүй байгаа аж.

Японд аадар бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний гулгалт үүсэж, үерийн аюул нүүрлэж болзошгүй байгааг иргэдэд анхааруулжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 30

Энэ Япончууд бурхны өмнө юуг яаж буруу өрсөн юм бол доо зайлуул. Байсхийгээд цунами,үер ус бууж сүйдлэх юм.Атомын бөмбөг дэлбэрч атомын цахилгаан станц сүйдэж их хохирол амссан даа тийм хэцүү үедээ Монголд тусалсаар байсан тусалж ч байгаа. Ингэхэд Монголчууд Япончуудад юугаар тусалдаг юм бол?

0  |  0
Top