Хүмүүжигчдийн дунд гар урлалын бүтээлийн уралдаан зарлаж, шалгарууллаа

2021 оны 07 сарын 01

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг тохиолдуулан хорих анги, байгууллагад ял эдэлж буй хоригдлуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд “Гар урлал”-ын бүтээлийг шалгаруулах уралдааныг зохион байгуулалаа.

“Гар урлал”-ын бүтээлийг шалгаруулах уралдаанд нийт 16 хорих анги, байгууллагаас 100 гаран бүтээл ирүүлснээс Нэгдүгээр байрыг 433 дугаар хаалттай хорих ангийн “Эмээлийн иж бүрдэл”, Хоёрдугаар байрыг 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Чулуун шигтгээтэй, гуулин тоногтой сийлбэртэй 3 хос авдар”, Гуравдугаар байрыг 433 дугаар хаалттай хорих ангийн “Морин-Эрдэнэ” авангард ширээ, Дөрөвдүгээр байрыг 409 дүгээр хаалттай хорих ангийн “Хот айл” эсгий бүтээл, Тавдугаар байрыг 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн “Монголын нэг өдөр”  уран зураг тус тус шалгарч байр эзэллээ.

Хүмүүжигчийн “Гар урлал”-ын бүтээлийг шалгаруулах уралдаанд ач холбогдол өгч зохион байгуулалттай оролцон эхний 5 байрт шалгарсан хорих анги, байгууллагад “Өргөмжлөл”, өөрийн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар, мэдлэг оюунаа дайчлан, амжилттай оролцсон нэр бүхий 29 хоригдолд “Баярын бичиг”, үнэ бүхий зүйл, уралдаанд оролцсон 132 хоригдолд “Талархал” гардуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top