Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 6 давхар үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээтэй эзнийг нь мэдээгүй байхад шинээр дахин гэрчилгээ гаргуулж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ авсан, мөн бусдын гарын үсгийг өмнөөс нь хуурамчаар зурж өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр хэрэг жил дамнан хууль хяналтын байгууллагаар шалгагдсан байдаг.
Энэ хэрэгт МУИС-ийн багш Д.Я нь бусдын өмч хөрөнгө завшсан байж болзошгүй гэх гомдлоор шалгагдсан бөгөөд түүний энэ хэрэгт нэр бүхий прокурорууд нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээлэл гарч байв.
Улмаар УЕПГ-аас Д.Я-д холбогдох хэргийг дахин хянаж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн.
Тэгвэл дээрх хэрэгт нэр холбогдсон Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор З.Энхжаргал, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нарын прокуроруудыг мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг шалгаж дуусжээ.
Прокурорын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтээр нэр бүхий прокурорууд алдаа гаргасан болох нь тогтоогдсон тул сахилгын шийтгэл оногдуулж, цалингийн хувь хасах арга хэмжээ авсан байна.
Дашрамд сануулахад, дээрх хэрэгт Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат мөн нэр холбогдож байсан юм.
Сэтгэгдэл ( 16 )
Алдаа гаргасан биш ээ! Хувилдсан л байхгүй юү дээ...!!!!!\n
Үхсний чинь цалингийн хувь хөөж явуулж эрхийг нь хасаач
Юун цалин бэ зайлуулаач наадуулыгаа новшнууд аа.
Залилан хийсэн бол шоронд ордог юм бишүү
Өө эд нар чинь өөрсдөө л ийм юм хийхийг нь зааж өгнө ш дээ юун алдаа
Yun sahilgiin shiitgel be khatuuu khariutslaga tootsoocheee
цалингийн хувь хасах шийтгэл чинь юу ч биш шүү, шүүгчийнх гь эрхийг хасаж шоронд хийх ёстой шүү наад хүмүүс чинь тэр гэмт хэрэгтэнтэйгээ нийлээд цалингаа хэд дахин нөхөж аваад дахин хуувилдахаа мэдэлгүй яах вэ дээ ингэж толгойг нь илхээ болж үз дээ...
Залилангаар шоронд хийгээч. Юун сахилгын шийтгэл бэ
ИЙМ ХҮН ХОГНУУДЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХ Ч БАГАДНА ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ШҮҮ
Алдаа гэмт хэрэг хоёроо ялгахгүй шүүх гэж байдаг байна.
Санаатайгаар хүний үл хөдлөх хөрөнгийг өөр дээрээ шилжүүлж авахыг алдаа гэдэг.!!!
хуйвалдсан дээрэмииг алдаа гэжаагаамуу ???
Zoriud sanaatai tegsiin bishvv hvnii umch hurungiig huvidaa huuli busdaar shiljvvlchiheed bhad yaj aldaa gargasan gej chadaj bnaa uursdiiguu ni hariutslaga tatah heregtei ingej l ard tvmniig helmegdvvldgiin bna
Ажлаас нь халаачээ
Цалин хасна ккккк, санаатай захиалгатай үйлдэлд үү, давраачих юм байна доо, хууль бус үйлдэлд шууд халагдмаар юм
энхжаргал гэж прокурор үнэндээ л дарамтлагч заваан авгай авлигач цагдаагиинхантаы холбоотой бөгс бөарнии