2018 оны 12 дугаар сарын 25-нд ОХУ-ын эрэг орчим Монголын далбаатай “Суров” хэмээх ачааны хөлөг онгоц сүйрсэн билээ. Туркийн "Vikaro Overseas Co" компани эзэмшдэг, Монголын далбаан дор ачаа тээвэрлэдэг тус хөлгийн ёроол цоорсон тул их хэмжээний ус орж, хөдлөх аргагүй болжээ.
"Surov" хөлөг онгоц одоо болтол хоёр жил хагасийн хугацаанд ОХУ-ын эрэгт хайргадсан хэвээр байгаа бөгөөд ОХУ-ын Хилийн албаны газраас хөлгийг эзэмшигч Туркийн компанид хөлгийг зөөх бичиг явуулсан ч одоо болтол хариу байхгүй байгаа гэнэ.
ОХУ-ын Хэрэглэгчдийн хяналтын газраас энэ сард хийсэн шалгалтаар “Суров” хөлөг онгоцыг нутгийн иргэд таслан хөрөөдөж, төмрийн хаягдалд тушаасаар одоо бараг бүтэн юм үлдээгүй байна.
ОХУ-ын Цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж, гэмт хэрэгтнийг хайж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Монголын далбаатай онгоцууд нэг л амжилт муутай, асуудалд орооцолддог байдалтай байгаа нь Монгол улсын маш муу засаглалтай холбоотой гэнэ.
өмхий пизда монголчууд сөнөхийн дохио.
ха ха