Герман, Бельгид хүчтэй аадар борооны улмаас үер болж, 70 хүн амиа алджээ.
Германд 50 гаруй, Бельгид 11 хүн амиа алдсан байна. Мөн хөрш Нидерланд улсад үерийн гамшиг нүүрлэжээ.
Германы Канцлер Ангела Меркель байгалийн гамшигийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр ард иргэдийнхээ амь насыг авран хамгаалахын төлөө хамтын хүчээр чармайна гэжээ.
Үерийн улмаас Германд нийтийн тээврийн сүлжээ тасалдаад байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )