Германд үерийн улмаас амиа алдагсдын тоо 80 боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 16

Германд үерийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдэж, 80 болжээ.

Хойд Рейн-Вестфалиад хамгийн багадаа 30 хүн амиа алдсан бол Рейнланд-Пфальцед 50 хүн амиа алдсан байна.

Арвайлерт үерийн улмаас 1.3 мянган хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж.

Герман, Бельги, Нидерланд улсад хүчтэй аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлээд байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top