Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд ногдуулсан торгууль, шийтгэлийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон билээ.
Ингэхдээ тухайн зөрчил гаргасан иргэн нь төлөх ёстой торгуулийнхаа 50 хувийг аравдугаар сарын 1-ний өдрийн дотор барагдуулах шаардлагатай. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө гэж заасан байна.
Хэрвээ тогтоосон хугацаанд багтаж, торгуулийн 50 хувийг төлж барагдуулаагүй тохиолдолд өршөөлд хамрагдсан 50 хувийн торгууль өршөөлд хамрагдахгүй болохыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Манай улсад нийт бүртгэгдсэн Зөрчлийн хэргийн 6,696,529 нь буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны тавдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас 6,154,933 удаагийн 169 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулснаас 3,035,324 удаагийн 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байна.
Сэтгэгдэл ( 3 )
Наад захын хүмүүжилгүй хүмүүс л илүү их торгуулж бгаа нь ойлгомжтой. Торгуулийг нь төлөхгүй бол хөнгөлөхгүй гэдэг хамгийн зөв, тэд торгуулиа төлж байж л хаширна байх.
Төлсөн ч төлөөгүй ч, өршөөсөн ч өршөөгөөгүй ч монгол монголоороо ядуугаарааа үлдэнэ. Хувьсаж өөрчлөгдөхгүй л бол монгол хоцрогдолтойгоо зууралдаж улам хоцрогдоно.
Zygeer dyrmeeree yavsan jolooch nariig torgoogyi. Zamiin xodolgooniig dainii talbar bolgoj baigaa novshnuudiig orshoox xereg baisan uu? Ochnoon olon yxel zovlon avchirdag landram nar shyy dee