Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

2021 оны 09 сарын 01

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган,  төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан. Тэдгээр орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн дөрөвдүгээр сард  цуцалсан юм.  Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж, оршин суугчид нь Хотын даргад хандаж, хүсэлт гаргасны дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулахаар болсон.

Тус байршилд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитекторын баталсан тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоомын болон спорт талбай бүхий ногоон байгууламж хийж, иж бүрэн тохижуулж дуусжээ. Ингэснээр дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан 35а, 35б, 14, 37а дугаар байрны 700 гаруй өрхийн  эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхээ(202.126.89.94) 2021 оны 09 сарын 01

сайхан болжээ нилээд хэдэн жилийн өмнө баянголын дарга авгай хорооллоос урууддаг хэсэгт зүлэг тарихын оронд гэрт дэвсдэг ногоон дорожыг дэвссэн байж билээ

0  |  0
Top