Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбоно

2021 оны 09 сарын 01

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Ривер хиллс" хотхон /Их Монгол улсын гудамж/-оос Зайсангийн гудамж хүртэл нэг  км авто замын барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  эхлүүлээд байна.

Авто замын трасст өртөөд байсан зарим мод, бут, сөөгийг Нийслэлийн Байгаль орчны газар гүйцэтгэгч “Даймонд рөүд” ХХК-тай хамтран шилжүүлэн суулгах боломжтойг нь стандартын дагуу нүүлгэн шилжүүллээ. Авто замын газар шорооны ажил буюу замын далангийн дүүргэлтийн ажлыг хийж, төслийн ажил 10 хувьтай үргэлжилж байна.

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээ сайжирч, Их монгол улсын гудамжийг Зайсангийн гудамжтай холбох авто замын сүлжээ бий болохоос гадна замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ДАШ(192.82.74.248) 2021 оны 09 сарын 01

АШГҮЙДЭЭ, ЗӨВ ШИЙДЭЛ БОЛЖЭЭ.

0  |  0
Top