АНУ-д “Айда” хар салхины улмаас 46 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 03

АНУ-ын зүүн хойд хэсэгт “Айда” хар салхины улмаас гамшиг нүүрлэжээ.

Хар салхи аадар бороог дагуулж, үер бууснаар 46 хүн амиа алджээ.

CNN телевизийн мэдээлснээр Нью-Жерси мужид хамгийн олон хүн амиа алдсан байна. Тус мужид 23 хүн амиа алджээ.

“Айда” хар салхи Нью-Йорк хотод нэг цагийн дотор 80 мм хур тунадас оруулж, их үер буусан байна. Үерийн улмаас хотын метроны өртөөнүүд усанд автаж, хаагджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top