Шүүхийн байранд ХАЛДВАР ГОЛОМТЛОН гарсан тул хөдөлгөөн нэвтрүүлэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 18

Захиргааны хэргийн нэгдсэн байранд коронавирусний халдварын тохиолдол олноор илэрч, голомтлон халдварлаж байгаа тул Улсын онцгой комиссын шуурхай штаб, Сүхбаатар дүүргийн онцгой комиссын шуурхай штабаас тус тус өгсөн зөвлөмж, нийт шүүгчид захиргааны ажилтнууд гэртээ тусгаарлагдан, халдвар хамгааллын дэглэм баримтлахаар боллоо. 

Улмаар шүүхийн байранд ариутгал хийж, шүүхийн үйл ажиллагааг есдүгээр сарын 21-ний өдөр хүртэл түр зогсоогоод байна. Тиймээс шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(162.158.178.198) 2021 оны 09 сарын 18

Хахахаха

1  |  0
Top